Гурван настай хүүгийн биеийн байдал хэвэндээ байгаа бөгөөд ээжийг нь суллажээ

Гурван настай хүүгийн биеийн байдал хэвэндээ байгаа бөгөөд ээжийг нь суллажээ

Гурван настай хүү хойд эцэгтээ хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хүүгийн биеийн байдал хүнд байгаа бөгөөд өчигдрийн байдлаар /2023.03.11/ ухаан ороогүй байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн.

Тэгвэл хүүгийн ээжийг Цагдаагийн байгууллагаас хэргийг нуун дарагдуулсан гэх үндэслэлээр 48 цагийн хугацаатай саатуулж байгаад саатуулах хугацаа нь дуусмагц энэ сарын 10-ны өдөр /2023.03.10/ сулласан талаар ЦЕГ-аас мэдээллээ.