"Оросын дайныг сурталчилсан “Эр зоригийн хичээл”-д ЕБС-ийн сурагчдыг хамруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ" гэж М.Энх-Амгалан сайд мэдэгдлээ

"Оросын дайныг сурталчилсан “Эр зоригийн хичээл”-д ЕБС-ийн сурагчдыг хамруулсан этгээдэд хариуцлага хүлээлгэнэ" гэж М.Энх-Амгалан сайд мэдэгдлээ

Манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамнаас Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчлах “Эр зоригийн хичээл” гэх арга хэмжээг саяхан зохион байгуулсан гэх мэдээлэл гараад буй. 

Энэхүү арга хэмжээг манай зарим иргэд ихээхэн эсэргүүцэж, “Оросын шинэ элчин сайд Монгол дахь цэргийн бус тусгай ажиллагааг идэвхтэй явуулж эхэлж. Хамгийн түрүүнд хүүхдүүдээс эхэлж байна” зэргээр байр суурийг олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхлээд байгаа юм. 

Тэгвэл тус мэдээллийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд М.Энх-Амгалан, “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд  хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж, нягталья” хэмээн өөрийн твиттер хуудастаа гэж мэдэгдлээ.