Улаанбаатарт 5 градус дулаан байна

Улаанбаатарт 5 градус дулаан байна

Маргааш өдөр Архангай, Сэлэнгийн нутаг, Булганы өмнөд, Говь-Алтай, Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна.

Өнөө шөнө баруун аймгуудын нутгаар, маргааш өдөр нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрч, говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -6...-11 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутгаар, Орхон-Сэлэнгийн сав газраар 0...-5 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +11...+16 градус, говийн бүс нутгийн хойд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын хөндийгөөр +5...+10 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна. Оройдоо ихэнх нутгаар хүйтэрнэ гэж Цаг уурын хүрээлэнгээс мэдээлж байна.