"Тинк банк" хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

"Тинк банк" хөтөлбөрийн хүрээнд Монголбанкны дэд ерөнхийлөгч МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа

Монголбанкны Дэд Ерөнхийлөгч Г.Энхтайван Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн оюутнуудад "Төлбөрийн тэнцэл" сэдвээр лекц уншиж, чөлөөт ярилцлагыг өрнүүллээ. Төв банкны зүгээс эдийн засаг, банк санхүүгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудыг дэмжих, эрдэм шинжилгээний байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх замаар энэ чиглэлийн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадавхыг бэхжүүлэх, улмаар судалгааны ажлуудын чанарыг сайжруулахад анхаарч олон талт ажлуудыг тогтмол хэрэгжүүлж байдаг. Тэгвэл эдгээр ажлуудын нэг болох "Тинк-банк" хөтөлбөрийн хүрээнд Монголбанк, МУИС-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж, судлаачдын судалгааны ажлуудыг дэмжихэд идэвхтэй оролцож байна.

Өнөөдөр болсон "Төлбөрийн тэнцэл" лекцийн үеэр МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Эдийн засгийн тэнхимийн эрхлэгч Ч.Нарантуяа хөтөлбөрийн талаар үг хэлж, санал бодлоо солилцсон бол чөлөөт ярилцлагын үеэр оюутан залуус ч идэвхтэй байж олон чиглэлээр өөрсдийн сонирхсон асуултуудаа асууж байв.    




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө