ФОТО: Үйлдвэрийн бохир уснаас ундаалж байсан нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодгалийг сүрэгт нь нийлүүлжээ

ФОТО: Үйлдвэрийн бохир уснаас ундаалж байсан нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодгалийг сүрэгт нь нийлүүлжээ

Үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номонд орсон нэн ховор хар сүүлт зээрийн хоёр настай бодгалийг ТХГ-ын албан хаагчид сүрэгт нь нийлүүлжээ.

2023 оны гуравдугаар сарын 10-нд  Даланжаргалан сумын ойролцоох Талст дөл ХХК”-ийн  жонш боловсруулах үйлдвэрийн хашаанд нэг тооны хар сүүлт зээр байна гэж сумын иргэн Н.Ням-очирын мэдээлэл өгсний дагуу тус газарт очиж хоёр хоног тандалт ажиглалт хийж тус баяжуулах үйлдвэрээс урсан гарч буй бохир уснаас ундаалж байсан Монголын улаан номонд орсон нэн ховор  хар сүүлт зээрийн хоёр настай бодгаль байсныг өнөөдөр /2023.03.13/ ТХГ-ын албан хаагчид нутгийн иргэдтэй хамтран тороор барьж тээвэрлэн Их нартын БНГ-ын хар сүүлт зээр нутагладаг хэсэгт аваачиж амжилттай суллаж тавилаа.

Энэ ажлын хийж гүйцэтгэснээр тус зэрлэг амьтан тус бохир уснаас хордох, гэрийн нохойд бариулах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байна. 

ФОТО: