ВИДЕО: Оскарын наадмын шилдэг баримтат кино төрөлд Даниел Роэрийн бүтээл “Навалный” кино тодорлоо

ВИДЕО: Оскарын наадмын шилдэг баримтат кино төрөлд Даниел Роэрийн бүтээл “Навалный” кино тодорлоо

АНУ-ын Лос Анжелес хотноо явагдаж буй 95 дахь удаагийн Оскарын наадмын шилдэгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа үргэлжилж байна.

Энэ үеэр кино сонирхогчдын хүсэн хүлээдэг шилдэг баримтат кино төрөлд Канадын найруулагч Даниел Роэрийн бүтээл “Навалный” кино шилдгээр тодорлоо. Оросын сөрөг хүчний улс төрч Алексей Навальныйн тухай өгүүлэх тус кинонд 2020 онд түүнийг хэрхэн хордуулж, Германд эмчилгээ хийлгэн эх орондоо эргэн ирснийх нь дараа баривчилсан зэрэг үйл явдлуудыг харуулдаг.

Шилдэг нүүр хувиргалт, үс засалт төрөлд Брэндан Фрейзерийг хэт махлаг англи хэлний багшийн дүрд хувиргасан “The Whale” кино шилдгээр шалгарлаа. Харин “All Quiet on the Western Front” кино шилдэг зураглаач болон шилдэг олон улсын кино төрөлд Оскарын шагнал хүртлээ. Шилдэг богино хэмжээний төрөлд “An Irish goodbye” кино ялалт байгуулаад байна.

ВИДЕО:




Өнөөдөр бар өдөр

4 цагийн өмнө