ПОС-ын үйлчилгээг гар утсаараа үзүүлэх боломжтой боллоо

ПОС-ын үйлчилгээг гар утсаараа үзүүлэх боломжтой боллоо

Голомт банк Монгол Улсад анх удаа гар утаснаасаа ПОС төхөөрөмжийн үйлчилгээ үзүүлэх шийдлийг хэрэглээнд нэвтрүүлж байна. Өөрийн бизнесийн үйлчилгээний хүртээмжийг сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй бизнес эрхлэгч та Голомт банкны Soft POS үйлчилгээг ашигласнаар ямар нэг нэмэлт төхөөрөмжийн шаардлагагүйгээр төлбөр, тооцооны асуудлаа хялбар шийдэх боломжтой.

Soft POS нь NFC буюу зайнаас унших технологид суурилсан, андройд үйлдлийн системтэй бүх төрлийн гар утсанд ажиллах бөгөөд та Playstore-оос SoftPos Golomt Bank аппликэйшнийг татан онлайнаар бүртгүүлэх хүсэлтээ илгээхэд л хангалттай.

Үйлчилгээний давуу тал:

  • Төлбөрийн баримтаа утасны дугаараар болон и-мэйл хаягаар илгээх боломжтой
  • NFC технологид суурилсан Master, Visa, Төгрөгийн картуудыг уншина
  • Бүх гүйлгээ ПИН кодоор баталгаажна
  • Бизнес эрхлэгч хувь хүн, байгууллага ашиглах боломжтой
  • Гүйлгээ, буцаалт, нэгтгэл, тайлан зэрэг энгийн ПОС төхөөрөмжийн бүх боломжуудыг давхар хангасан