ТОДРУУЛГА: Оросын дайныг сурталчилсан “Эр зоригийн хичээл” нь оросын соёлын төв буюу РЦНК-д болжээ

ТОДРУУЛГА: Оросын дайныг сурталчилсан “Эр зоригийн хичээл” нь оросын соёлын төв буюу РЦНК-д болжээ

Манай улсад суугаа ОХУ-ын Элчин сайдын яамнаас Монгол улсын Ерөнхий боловсролын сургуулийн 150 орчим сурагч, багш нарт дайныг сурталчлах “Эр зоригийн хичээл” гэх арга хэмжээг саяхан зохион байгуулсан гэх мэдээлэл гарсан билээ.

Тодруулбал, энэхүү арга хэмжээг манай зарим иргэд ихээхэн эсэргүүцэж, “Оросын шинэ элчин сайд Монгол дахь цэргийн бус тусгай ажиллагааг идэвхтэй явуулж эхэлж. Хамгийн түрүүнд хүүхдүүдээс эхэлж байна” зэргээр байр суурийг олон нийтийн сүлжээнд илэрхийлж эхлээд байсан юм.

Мөн тус мэдээллийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайд М.Энх-Амгалан, “Дайн сурталчлах хуулиар хориотой. Ийм бүдүүлэг, дээрэнгүй, бохир үйл ажиллагаа зохион байгуулсан болон байгуулахыг оролдсон этгээдүүд  хариуцлага хүлээлгэх ёстой. Бидний үр хүүхдүүд элдэв үзэл суртлын золиос болох ёсгүй. Мэдээллийг шалгаж, нягталъя” хэмээн өөрийн твиттер хуудастаа мэдэгдсэн.

Харин бид энэ талаар эх сурвалжаас тодруулахад, "Тус Оросын дайныг сурталчилсан “Эр зоригийн хичээл” орсон гэх ЕБС нь Монгол дахь оросын соёлын төв буюу “РЦНК” байсан" гэдгийг тодотголоо.