СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ бусдыг хутгалж, амь насыг хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуурсан үедээ бусдыг хутгалж, амь насыг хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ

Согтуурсан үедээ бусдын амь насыг хөнөөгөөд зугтсан хэрэг гарчээ.

Тодруулбал, цагдаагийн байгууллагад энэ сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Бусдад хутгалуулсан хүн байна” гэх мэдээлэл бүртгэгдсэн байна. Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн газраас шалгахад 44 настай эрэгтэй нь 44 настай эрэгтэйг согтуурсан үедээ маргалдан, хутгалж амь насыг нь хохироогоод зугтсан байжээ.

Цагдаагийн албан хаагчид хэргийг шуурхай эрэн сурвалжилж илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө