ШУУРХАЙ: Б.Гантиг эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

ШУУРХАЙ: Б.Гантиг эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлт гаргажээ

Хуулийн байгууллагаас IHC койныг гаргагч "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.

Өнөөдөр О.Мөнхжинг цагдан хорих хугацааг нэг сараар сунгасан талаар бид мэдээлсэн. Тэгвэл "Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантиг нь эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлтийг хуулийн байгууллагад гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Уг саналыг өнөөдөр шүүх хэлэлцэх аж.