СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ иргэний амь насыг хөнөөж, бусадтай үгсэн гэмт хэргээ нуун дарагдуулсан байжээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Архидан согтуурсан үедээ иргэний амь насыг хөнөөж, бусадтай үгсэн гэмт хэргээ нуун дарагдуулсан байжээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 11 /2023.03.11/-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд “Хүн нас барсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Ингээд дуудлага, мэдээллийг тус аймгийн цагдаагийн газраас шалгахад хэн болох нь тодорхойгүй, эрэгтэй хүн нас барсан байсан бөгөөд тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж амь хохирогч нь тус суманд оршин суух хаягтай, 34 настай, эрэгтэй “С” гэгч байсныг тогтоожээ. Улмаар шалгалтаар энэ сарын 06 /2023.03.06/-ны өдөр 28 настай, эрэгтэй “Ц” гэгч архидан согтуурсан үедээ маргалдан, улмаар түүний амь насыг нь хохироож, тээврийн хэрэгслээр тээвэрлэн эзэнгүй газарт орхисон, мөн амь хохирогчийн эхнэр 35 настай, эмэгтэй “Б” гэгч нь гэмт хэрэг үйлдэгдсэнийг мэдсээр байж хоорондоо үгсэн тохиролцож, нуун дарагдуулж, худал мэдүүлэг өгсөн үйлдлүүдийг илрүүлэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байгаа ажээ. 

Иймд иргэдийг согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж дараах мэдээллийг нийтэллээ. 




Өнөөдөр үхэр өдөр

51 минутын өмнө