Нийтийн албанд томилогдох 231 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

Нийтийн албанд томилогдох 231 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны гуравдугаар сарын 6-10-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 231 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 113 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ.

Одоогоор ажиллагаанд 118 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэжээ. Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 36 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгажээ.