Японы буцалтгүй тусламжаар Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн байр, биеийн тамирын заалыг нь засахаар болжээ

Японы буцалтгүй тусламжаар Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн байр, биеийн тамирын заалыг нь засахаар болжээ

Японы Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд “Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн засварын төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. 

Энэхүү төслийн хүрээнд Архангай аймгийн Жаргалант сумын ЕБС-ийн Б байр болон биеийн тамирын зааланд их засварын ажил хийх аж. Сонирхуулахад, 2000 онд ашиглалтад орсон тус сургуулийн Б байр болон биеийн тамирын заал нь олон жилийн ашиглалтын явцад дээврээс дусаал гоожих, хуучирч муудсан дулааны шугам доголдохын зэрэгцээ цонхны хүрээгээр хүйтэн агаар орж, анги танхимын дулаан ихээр алдагддаг” гэжээ.  Төслийн гэрээнд Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Х.Кобаяши болон Архангай аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид нар өчигдөр /2023.03.12/ гарын үсэг зурсан байна.