Францын Улсын “Petit Fute” сэтгүүл Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг онцолжээ

Францын Улсын “Petit Fute” сэтгүүл Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг онцолжээ

Бүгд Найрамдах Франц Улсын “Petit Fute” сэтгүүлийн нүүрэнд Монгол Улсын аялал жуулчлалын салбарыг онцолжээ.

Ингэхдээ Монгол Улсын Засгийн газраас 2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан Гадаад харилцааны яамны санаачилгаар Монгол Улсыг олон улсад сурталчлан таниулах зорилгоор хамтран ажилласан байна. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД ДАРЖ харна уу. 

Petit fute сэтгүүл нь 110.000 хувь хэвлэгдэж,  Top Resa, SITI,  Salon Mondial du Tourisme MAP, Mahana, Tourissima  Salons des Seniors зэрэг Европын томоохон аялал жуулчлалын үзэсгэлэн, ЭКСПО, номын сангууд, Carefour, Cora, Espace culturel сүлжээ супермаркет,  номын дэлгүүр, нисэх онгоц, галт тэрэгний буудал зэрэг өргөн сүлжээгээр тараагддаг, цахим хувилбараар Google play, Ibooks, Amazon сувгуудаар худалдаалагддаг аж. Мөн www.petitfute.com цахим хуудас 2022 онд францын топ 10 аялал жуулчлалын порталын нэгээр шалгарчээ.