ШУУРХАЙ: Гурван настай хүүг ухаангүй болтол нь зодсон Э-г шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай хорихоор болжээ

ШУУРХАЙ: Гурван настай хүүг ухаангүй болтол нь зодсон Э-г шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатай хорихоор болжээ

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж буй бөгөөд шалгалтын явцад Л-ийн хамтран амьдрагч Э нь 3-6 насны хөвгүүдийг гэртээ харж үлдэхдээ гурван настай Б-г зодсон байж болзошгүй байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байдаг. Тиймээс хүүгийн ээж болон Э нарыг хойшлуулшгүйгээр 48 цагийн хугацаатай саатуулсан юм. Тэгвэл хүүгийн ээжийг саатуулсан хугацаа дуусаж, түүнийг сулласан бол хамтран амьдрагч Э-г прокурорын саналаар шүүхээс үргэлжлүүлэн нэг сарын хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. 

Харин хүүгийн биеийн байдал хүнд, эрчимт эмчилгээний тасагт ухаангүй эмчлүүлж байгаа юм.