Охины төөрч, алга болсон нь зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж

Охины төөрч, алга болсон нь зөрчлийн шинжтэй эсэхийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа аж

Цахим сүлжээнд өчигдөр /2023.03.13/ Саппорогийн автобусны буудал орчимоос бага насны эмэгтэй хүүхэд алга болсон талаарх мэдээлэл олны анхаарлыг татаад байсан. 

Энэ талаарх дуудлага мэдээлэл 18:00 цагт цагдаагийн байгууллагад ирснээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулсны үр дүнд охиныг иргэдийн мэдээллээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Ботаникийн эцэст автобусанд унтаж явахад нь олж тогтоосон байдаг. Улмаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын алба  хаагчид ар гэрт нь хүлээлгэн өгсөн юм. Тэгвэл охины төөрч, алга болсон нь зөрчлийн шинжтэй эсэхэд цагдаагийн байгууллагаас шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлж буйгаар охин хичээлийнхээ дараа ганцаараа автобусанд сууж, улмаар төөрсөн байжээ. Тиймээс тус үйл явдал нь зөрчлийн шинжтэй эсэхийг хуулийн байгууллагаас шалгаж байгаа юм байна.  




Өнөөдөр бар өдөр

7 минутын өмнө