Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, замын зорчих хэсэгт халтиргаа үүссэн байна

Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, замын зорчих хэсэгт халтиргаа үүссэн байна

Өнөөдөр /2023.03.14/ Сүхбаатарын өмнөд, Дорнодын өмнөд болон зүүн хэсгээр цасан шуурга шуурч, Дорноговийн өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метрийг давж ширүүсэн авто зам дагуу үзэгдэх орчин хязгаарлагдмал байх тул анхаарал болгоомжтой зорчино уу.

А0502 дугаартай Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн авто замын дагууд цас орж, цасан шуургатай байна. А0503 дугаартай Чойбалсан-Халхгол-Улсын хил чиглэлийн авто замын дагуу цасан шуургатай байна. Дараах чиглэлийн авто замуудад цас орж, замын зорчих хэсэгт халтиргаа үүссэн тул анхаарал болгоомжтой зорчино уу.

  • A0401 Улаанбаатар-Дархан чиглэл
  • А0402 Дархан-Сүхбаатар чиглэл
  • А0403 Сүхбаатар-Алтанбулаг чиглэл
  • А1001 Дархан-Орхон чиглэл

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө