Д.Батбаатар: Тээвэрчдийн явдаг байсан замын төлбөрийн 600 гаруй тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй. Үүнийг судлах ёстой /LIVE/

Д.Батбаатар: Тээвэрчдийн явдаг байсан замын төлбөрийн 600 гаруй тэрбум төгрөг хаашаа орсон нь тодорхойгүй. Үүнийг судлах ёстой /LIVE/

Нүүрс тээврийн тендер будилаантай, хууль бус явагдаж байгаа талаар Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар мэдээлэл өглөө.

Монгол Улсын зөвлөх инженер Д.Батбаатар "Шинэ төрлийн авлигын сүлжээ үүсэхээс сэрэмжлүүлж өнөөдрийн хэвлэлийн хурлыг зарлалаа. Тодруулбал, "Тавантолгой" ХК нүүрсний уурхайгаас тээвэр хийхэд тендер зарлаж оролцдог болж байгаа. Гэтэл тус тендерийг худалдан авах ажиллагааны газар зарласан байна. Өөрөөр хэлбэл Зам тээврийн хөгжлийн яам гэдэг газар байхад Худалдан авах ажиллагааны газар, Сангийн яамны оролцоо хэт их байна. Мөн тээврийн төлөвлөлтийг гаргаж байж тендер зарлах ёстой байдаг. Гэтэл тендерийн дээд хэмжээг тогтоож өгсөн нь энэ тендер будилаан үүсгэх вий гэдэг болгоомжлолыг төрүүлж байна. 

Түүнчлэн "Тавантолгой" ХК техникийн өгөгдөл өгөхдөө давхар чиргүүлтэй машинаар нүүрс тээвэрлэлт хийнэ гэсэн. Энэ бол дэлхийд байхгүй ойлголт. Машиныг дээр дээрээс нь давхарлаж явахыг ингэж хэлдэг. Гэтэл манай улсад энэ төрлийн автомашин нэг л бий.  

Манай улсад ачаа тээвэрлэдэг 490 компани байдаг. Мөн 29,507 тээврийн хэрэгсэл бий. Үүнээс 22,431 "Тавантолгой" чиглэлд явдаг. С зөвшөөрөл олгох асуудал нь урд хөршийн мэдэлд байдаг. Би 50 мянган ширхэг бичиг энэ жилийн тухайд ашиглагдана гэх тооцоог гаргасан. Манай улс хэчнээн машин, хэдэн тонн нүүрс экспорлож байгаа гэдгээ тооцоолж, төлөвлөдөг байх хэрэгтэй. Мөн тээвэрчдийн явдаг байсан замын төлбөрийн мөнгө хаачсан бэ гэдгийг судалж үзэх ёстой. 150-250 мянган төгрөгийг 11 жилийн хугацаанд авсан. Миний судалж үзсэнээр 600 гаруй тэрбум төгрөг болно. Тэр мөнгө хаашаа орсон нь  тодорхойгүй байгаа учраас үүнд олон нийт, сэтгүүлчдийн анхаарлыг татах үүднээс шүгэл үлээж байна" гэлээ. 

ҮЗЭХ: