“The hu” хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтарна

“The hu” хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтарна

Монголын “The hu” хамтлаг Японы “Babymetal” металл хамтлагтай дахин хамтрахаар болжээ.

Монголын рок хамтлаг 2019 онд Сүзүка Накамото /Сү-металл/, Моа Кикүчи /Моаметалл/ нарын гишүүдээс бүрдсэн “Babymetal” хамтлагтай нэгэн тайзнаа гарч байсан бол ирээдүйд дахин хамтрах талаар яригдаж буй аж. Энэ талаар Их Британийн “Metal Hammer” сэтгүүлийн “fan Q+A” буланд “The hu” хамтлагийн гишүүн Галаа ярилцлага өгөхдөө, “Babymetal” хамтлагийн үзүүлбэрийн эрч хүчийг юутай ч зүйрлэшгүй гайхалтай хамтлаг. Бид тэдэнтэй дахин хамтран ажиллана гэдэгтээ эргэлзэхгүй байна, тэд сайн уран бүтээлчид төдийгүй аялан тоглолтын сайн хамтрагчид” хэмээжээ.