СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятад руу зорчиж буй Монгол иргэд “өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зард хууртаж хохирогч болж байна

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хятад руу зорчиж буй Монгол иргэд “өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зард хууртаж хохирогч болж байна

БНХАУ руу зорчиж буй манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарсаар байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт үйлдэлд тус улсын эрүүгийн хуулиар 3-10 хүртэлх жилийн хорих ял оногдуулдаг. Иймд тул тус руу зорчиж буй иргэдэд гадаад улсын хууль, журмыг чанд баримтлахыг анхаарууллаа. Түүнчлэн БНХАУ-д хууль бусаар хөдөлмөр эрхэлж санхүү, эд хөрөнгөөрөө хохирох улмаар эрүүгийн хариуцлага хүлээх тохиолдол гарч буй тул тус улс руу зорчиж буй манай улсын иргэд “өндөр цалинтай ажилд авна, зуучилна” гэх зар, мэдээлэлд хууртаж хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг сэрэмжлүүлж байна.