“Нүүрсний” гэх хэрэгт яллагдагчаар татагдсан шалгагдаж буй УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аюурсайхан Засгийн газрын гишүүний албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Тэгвэл өнөөдөр /2023.03.15/ хуралдаж буй Засгийн газрын ээлжит хурлаар Т.Аюурсайханыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг гаргаж, улмаар УИХ-д танилцуулсны дараа албажуулж Ерөнхий сайд захирамж гаргахаар болжээ.