Завхан аймгийн Улиастай суманд цэцэрлэгийн хүүхэд цонхоор үсэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, Завхан аймгийн Улиастай сумын нэгдүгээр цэцэрлэгт хүмүүжиж байсан таван настай, эмэгтэй хүүхэд "Цэцэрлэгтээ явахгүй" хэмээн эсэргүүцэж, цонхоороо үсэрсэн хэрэг энэ сарын 13-ны өдөр гарсан байна. Охиныг эрүүл мэндийн байгууллагад үзүүлэхэд ямар нэгэн гэмтэл бэртэл аваагүй байсан талаар эх сурвалж мэдээллээ. Харин цэцэрлэгийн зүгээс энэ талаарх мэдээллийг хуулийн байгууллагад бүртгүүлээгүй байсан аж. Тиймээс уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн байна.