"Ихбит" ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантигийг хуулийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа бөгөөд түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ аваад байгаа.
Тэрбээр эрүүл мэндийн шалтгаанаар таслан сэргийлэх арга хэмжээгээ өөрчлүүлэх хүсэлтийг гаргасан талаар бидп өмнө нь мэдээлсэн билээ. Тэгвэл шүүхээс түүний хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. Тиймээс Б.Гантиг нь өдгөө ШШГЕГ-ын харьяа Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа юм.