ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар боллоо

ШУУРХАЙ: Д.Мөнх-Эрдэнийн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, суллахаар боллоо

Монгол Улсаас БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод суух Ерөнхий консулаар ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг нэг сарын хугацаатай цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан хугацаа дуусаж байгаа. Тэгвэл түүний өмгөөлөгч түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгөх хүсэлтийг шүүхэд хүргүүлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн.

Тэгвэл тус хүсэлтийг шүүх хэлэлцээд дөнгөж сая шийдвэрээ гаргасан байна. Шүүхээс түүний цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон байна. Тиймээс Д.Мөнх-Эрдэнэ өнөөдөр суллагдах юм. 




“BONUS BOOST” BSB-д

4 цагийн өмнө