Хүчирхийлэл үйлдсэн гэх Л.Наранбаатартай холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж

Хүчирхийлэл үйлдсэн гэх Л.Наранбаатартай холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байгаа аж

"Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатарыг бэлгийн сэдэлтэй хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн хэргээр ажилтан нь гомдол гаргасан гэх мэдээлэл олны анхаарлыг татаад байгаа. 

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагын эх сурвалжаас тодруулахад "Одоогоор харьяа цагдаагийн газарт "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай холбоотой гомдол мэдээлэл бүртгэгдээгүй" гэлээ. 

Харин өөр нэгэн эх сурвалж "Л.Наранбаатар нь компанийн удирдах албанд ажилладаг нэгэн эмэгтэйд бэлгийн сэдэл бүхий хэл ярианы хүчирхийлэл үйлдсэн. Энэ талаарх бичлэг нь "Хөтөлийн цемент шохойн үйлдвэр" ХК-ийн ТУЗ-д болон ТӨБЗХ-д хүргэгдсэн" гэдгийг тодотголоо. 




“BONUS BOOST” BSB-д

11 цагийн өмнө