ШУУРХАЙ: Сураггүй алга болсон монгол иргэнийг 41 дэх өдрөө хайж байгаа бөгөөд түүний гэр бүлийн хүмүүсийг Чех рүү явуулахаар болжээ

ШУУРХАЙ: Сураггүй алга болсон монгол иргэнийг 41 дэх өдрөө хайж байгаа бөгөөд түүний гэр бүлийн хүмүүсийг Чех рүү явуулахаар болжээ

Чехийн Пардубици хотод Фоксконн үйлдвэрийн ажилтан Монгол Улсын иргэн 54 настай Д овогтой Г нь энэ оны хоёрдугаар сарын 04 /2023.02.04/-ний өдрөөс хойш ор сураггүй алга болоод байгаа бөгөөд түүнийг Чехийн цагдаагийн газар болон ар гэрийнхэн нь Пардубицэ болон ойр орчмоор хайж байгаа боловч өдий хүртэл олдоогүй талаар бид анхлан мэдээлсэн.

Тэгвэл тус иргэнийг 41 дэх өдрөө эрэн хайж байгаа бөгөөд хамгийн сүүлд тус улсын цагдаагийн албан хаагчид алга болсон газраас ойролцоох голын эрэг дагуу эрэн хайх ажлыг зохион байгуулсан ч үр дүнд хүрээгүй юм. Мөн манай Гадаад харилцааны яамнаас алга болсон иргэний ар гэртэй холбогдож Чех улс руу явуулахаар ажиллаж, бэлтгэл ажил хангаж байгаа аж.