ТОДРУУЛГА: Согтуу цагдаа автомашин мөргөөд зугтсан гэх мэдээлэл худал. Холбогдох жолоочийг олж тогтоосон

ТОДРУУЛГА: Согтуу цагдаа автомашин мөргөөд зугтсан гэх мэдээлэл худал. Холбогдох жолоочийг олж тогтоосон

Согтуу цагдаа машин мөргөөд зугтсан гэх мэдээллийг нэгэн иргэн цахим сүлжээнд түгээсэн байсан нь олны анхаарлыг татаад байгаа.

Тэгвэл энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад "Дотоод хяналтын газраараа шалгуулахад "Сонгинохайрхан дүүргийн 19-р хороо Ноён сансар миний захын 59-р байрны гадаа 5940 УНР машины жолооч согтуу миний машиныг мөргөөд зугтаачихлаа" гэх дуудлага 2023 оны гуравдугаар сарын 16-ны 12:17 цагт цагдаагийн байгууллагад ирсэн байна. Сонгинохайрхан дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс холбогдогчийг олж тогтоон шалгалтыг хийхэд 5940 УНР тээврийн хэрэгслийн жолооч нь цагдаагийн алба хаагч биш бөгөөд тухайн жолоочид холбогдох хариуцлагыг тооцож, хохирогчийн хохирлыг барагдуулахаар шийдвэрлэсэн" гэлээ. 




Өнөөдөр хонь өдөр

2 цагийн өмнө