Жүжигчин А.Баярцэцэгийн тоглосон "Amazon Studios"-ийн "The Power" цуврал өнөөдөр дэлхий нийтэд цацагдана

Жүжигчин А.Баярцэцэгийн тоглосон "Amazon Studios"-ийн "The Power" цуврал өнөөдөр дэлхий нийтэд цацагдана

"Amazon Studios"-ийн "The Power" гэх олон ангит кинонд монгол жүжигчин А.Баярцэцэг тоглосон талаар бид өмнө мэдээлж байсан.

Тодруулбал, Энэхүү триллер цуврал бүтээл нь 10 ангитай байх бөгөөд тэрбээр Солонго гэх нэртэй цахилгаан охины дүрийг бүтээж, нийт 4 ангийн турш гарна гэж iMDB дээр мэдээлж байв. Тус киног зохиолч Наоми Алдермэний 2016 онд хэвлүүлсэн "The Power" гэх ижил нэрт романаас сэдэвлэн бүтээсэн юм.

Энэ талаар жүжигчин А.Баярцэцэг өөрийн цахим хуудаснаа, “Өнөө орой киногоо дэлхий нийтэд цацагдахаас өмнө баг хамт олонтойгоо үзэцгээлээ. 🌎 Эхний 2 ангийг үзэхэд л цаашаа үргэлжлүүлээд binge-watch хиймээр санагдтал супер байлаа! 🥰 Олон зуун уран бүтээлчийн сүүлийн 4 жилийн нөр их хөдөлмөрийг хараад үнэхээр бахархав! Энэ боломжийг олгосон Core MGMT-н супер агентууд маань болох Мэри, Сара нарт онцгойлон талархал илэрхийлье; мөн олон мянган жүжигчдийн дундаас намайг олж сонгосон Нина Голд оффис; супер продюсер Тим, хүчирхэг эмэгтэй найруулагчид Угла, Лиза, Шеннон нартаа зураг авалтын туршид маш их дэмжлэг, удирдамж өгч байсанд, мөн дүрийг маань Монгол болгон хувиргасанд; Солонгог дэлгэцэнд амилуулахад өдөр бүр надтай чин сэтгэлээсээ ажилладаг байсан София, Вики, Сузаннь болон дүрд маань бэлдэж ажилласан Армен багшдаа талархъя. Бас ээж, аавдаа баярлалаа. Энэ бол миний үргэлж бахархах сайхан төслийн нэг байлаа” гэжээ.