Дорноговь аймагт хилийн цэрэг амиа алждээ

Дорноговь аймагт хилийн цэрэг амиа алждээ

Дорноговь аймагт хилийн цэргийн байлдагч нас барсан хэрэг энэ сарын 27-ны өдөр гарчээ. Хэргийг тодруулбал, тус аймгийн Хатанбулаг сум, Хилийн цэргийн 0168 дугаар ангийн байлдагч А нь тавдугаар сарын 26-ны өдөр адуунд явна хэмээн цэргийн ангиас гарч сураггүй алга болжээ.

Улмаар цэргийн анги болон цагдаагийн бие бүрэлдэхүүн байлдагчийг 48 цаг эрэн хайсны дүнд тавдугаар сарын 28-ны өдөр хилийн 767-р тэмдэгт орчмоос цогцсыг нь олжээ.

Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн газарт шалгаж байгаа ба урьдчилсан байдлаар байлдагч А нь моринд чирэгдэж нас барсан гэх мэдээлэл байна.

Талийгаач нь Өмнөговь аймгийн Сэврэй сумын харьяат бөгөөд тус ангид цэрэгт татагдан ирээд удаагүй байсан ба талийгаачийн ар гэрийнхэн хүүгийнхээ үхлийг гадны нөлөөтэй гэж үзэж байгаа юм. Учир нь талийгаач цэргийн ангиас гарахдаа заставын даргатай хамт гарчээ. Харин хамт адуунд явсан гэх хүмүүс эргэж ирсэн ч талийгаач ганцаараа сураггүй болж, ийнхүү нас барсан байдалтай олджээ.