“Нарны домог” Монголын анхны бүжгэн жүжиг Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглоно.
Өдгөө 35 жилийн түүхт “Нарны домог” бүжгэн жүжиг өнөөдрөөс 19-нийг /2023.03.17-2023.03.19/ хүртэл гурван хоног Үндэсний Урлагийн Их Театрын тайзнаа тоглоно. Тус жүжиг нь гурван бүлэг, зургаан үзэгдэлтэй бөгөөд Монголын анхны бүжгэн жүжиг юм. Жүжгийн 35 жилийн ойг тохиолдуулан ойн тоглолтод ОХУ-ын Буриад, Халимаг ,Тува, БНХАУ-ын Өвөр Монголын шилдэг бүжигчид хүрэлцэн ирж оролцох аж.
ВИДЕО: