ЭХ СУРВАЛЖ: 19 настай охины цогцсыг аймгийн төвөөс 20 км зайд газарт булсан байсан

ЭХ СУРВАЛЖ: 19 настай охины цогцсыг аймгийн төвөөс 20 км зайд газарт булсан байсан

Баян-Өлгий аймаг өнгөрсөн нэгдүгээр сар /2023.01/-д сураггүй алга болоод байсан иргэний амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг цагдаагийн байгууллагаас олж хэрэгтэнг илрүүлсэн талаар бид өмнө мэдээлсэн.

Тодруулбал, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Ах хуст тау багийн 2 дугаар гудамжинд иргэн М-нь нэгдүгээр 18-ны өдрийн 21:40 цагийн орчимд гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд тухайн сураггүй алга болсон эмэгтэйг эрэн сурвалжлах ажлын хүрээнд цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулж 38 настай А нь М-ийн амь насыг хохироож, цогцсыг нуусан байсныг олж тогтоон мөрдөн шалгах ажиллагааг Баян-Өлгий аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн явуулж эхэлсэн юм.

Тэгвэл эх сурвалжийн мэдээллээр, “Охины цогцсыг аймгийн төвөөс 20 километрийн зайд газарт булсан байсан гэх мэдээлэл байна. 38 настай А нь 19 настай М-тэй танилууд байж болзошгүй. Дэлгэрэнгүй мэдээллийг ар гэрийн зөвшөөрөлтэй өгнө” гэлээ.




Өнөөдөр бар өдөр

23 цагийн өмнө