"В.Путин монголд ирвэл баривчилж чадах уу" гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд өрнөв

"В.Путин монголд ирвэл баривчилж чадах уу" гэсэн хэлэлцүүлэг олон нийтийн сүлжээнд өрнөв

Олон улсын эрүүгийн хэргийн шүүх /Гааг/-ээс ОХУ-ын ерөнхийлөгч В.Путиныг Украины хүүхдүүдийг албадан гаргах зэрэг дайны гэмт хэрэг үйлдсэн хэмээн буруутган баривчлах тушаал гаргасан. 

Гаалийн шүүхийн тус шийдвэрийг Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков, “олон улсын шүүхийн шийдвэрийн хүчин төгөлдөр бус" хэмээн мэдэгдсэн бол, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден “үндэслэлтэй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. 

Гэсэн хэдий ч Орос улс нь олон улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн биш учраас В.Путиныг Гаагийн шүүх танхимд орж ирэх магадлал тун бага гэж буй.

Харин В.Путин Гаагийн шүүхийн гишүүн орнуудад очсон тохиолдолд баривчлагдах нөхцөл үүснэ гэж буй. Тэгвэл манай улс Олон Улсын эрүүгийн хэргийн шүүхийн гишүүн орон бөгөөд "В.Путиныг монголд ирсэн тохиолдолд баривчилж чадах уу" гэсэн асуулт, хэлэлцүүлэг манай олон нийтийн сүлжээнд үүсээд байна.