Хоёрдугаар сарын НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Хоёрдугаар сарын НӨАТ-ын сугалааны тохирол лхагва гарагт болно

Татвар төлөгчийн дунд уламжлал болгон зохион байгуулж ирсэн НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гарагт /2023.03.22/ "EDU" телевиз болон гар утасны e-barimt аппликэйшнээр шууд дамжуулан хүргэх гэж байгаа талаар ТЕГ-аас мэдээллээ.

Энэ удаагийн тохиролд 2023 оны хоёрдугаар сарын 1-28-ний хооронд худалдан авсан төлбөрийн баримт хамрагдах тул системд баримтаа бүртгүүлэхийг сануулав. Иргэд сугалааны тохиролд хөндлөнгийн хянагчаар оролцох бол Татварын ерөнхий газрын Татвар төлөгчид үйлчлэх газарт хүсэлтээ гаргах боломжтой аж.