Өнгөрсөн баасан гарагийн биржийн худалдаанд БНХАУ-ын гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 182.1 доллароор авчээ

Өнгөрсөн баасан гарагийн биржийн худалдаанд БНХАУ-ын гурван компани оролцож нэг тонн нүүрсийг 182.1 доллароор авчээ

"Эрдэнэс Тавантолгой" ХК Монголын хөрөнгийн биржтэй хамтран нүүрсээ цахимаар худалдаж эхлээд буй. Эхний эхний арилжаа 2023 оны 2-р сарын 09-ний өдөр амжилттай эхэлж хамгийн сүүлд өнгөрөгч 7 хоногийн баасан гарагийн баасан гарагт /2023.03.17/ БНХАУ-ын 3 компани оролцож 1 тонн нүүрсийг 178.6-аас ам.доллароос дуудаж 182.1 ам.доллароор авчээ. 

Биржээр худалдаа хийснээр

• Үнэ өсөж, борлуулалт нэмэгдсэн
• Тээврийн зардлыг зохистой түвшинд байлгасан
• Төмөр зам, боомтын бүтээн байгуулалттай уялдана
• Валютын нөөц өснө
• Төсөвт төлөх татвар нэмэгдэх зэрэг давуу талтай
• Нөгөө талдаа нүүрстэй холбогдох авлига албан тушаалын хэрэг, хардлага сэрдлэгэ ор мөргүй алга болж бүх мэдээлэл шилэн болж олон нийтэд ил тод, нээлттэй болно гэж "Эрдэнэс Тавантолгой" ХК-иас мэдэгдээд байна. Өнгөрсөн хугацаанд "Эрдэнэс Тавантолгой" ХК дөрвөн удаагийн биржийн арилжаа хийжээ.