Хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ

Хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болсон таван настай охиныг эсэн мэнд олжээ

Цагдаагийн байгууллагад энэ оны гуравдугаар сарын 19-ний өдрийн 16 цаг 30 минутад “Миний 5 настай охин хашааны гадаа тоглож байгаад сураггүй алга болчихлоо”  гэх дуудлага мэдээлэл ирүүлжээ. 

Улмаар дуудлагын дагуу эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулж, Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид, Албаны нохойн сургалтын хэлтсийн 5 нохойн төлөөлөгч нохойн хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны захиргаа, 74-р сургууль, 116-р цэцэрлэг, Эрүүл мэндийн төвийн ажилтан алба хаагч, иргэдийг татан оролцуулж, 100 гаруй иргэн 30 гаруй тээврийн хэрэгсэлтэй уул орчмоор самналт хийж ажиллаж, 20-ний өдрийн 02 цаг 20 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны төвөөс 4 км орчим уулнаас олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна. Мөн хүүхдийн эрүүл мэнд хэвийн байна.