КУДС-ийн оюутнууд захирал Ж.Солонгыгоо оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлж, гар хүрдэг талаар гомдол гаргажээ

КУДС-ийн оюутнууд захирал Ж.Солонгыгоо оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлж, гар хүрдэг талаар гомдол гаргажээ

"Оюутнаа зодсон" гэх Ж.Солонго захиралд хэрэг үүсгэж, цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу. 

Тэгвэл КУДС-ийн оюутнууд сургуулийн захирал Ж.Солонгыг оюутнууддаа бэлгийн дарамт үзүүлж, гар хүрдэг талаар гомдол гаргажээ. БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд хандсан тус гомдолд "Ж.Солонго захирал нь багш, ажилчин, оюутнуудтайгаа зүй бус харилцдаг. Оюутнуудаа амандаа орсон үгээрээ хараадаг. Сургуулийнхаа үүдийг сахиж суучхаад гарсан оюутныг оруулдаггүй, орсон оюутнуудыг гаргахгүй гэдэг. Оюутнуудын биед дураараа хүрдэг. Нүдэндээ таарсан эмэгтэй оюутныг өрөөндөө дуудаж кофегоо зөөлгөдөг. Биед нь хүрч бэлгийн дарамт үзүүлдэг. Эрэгтэй оюутнуудыг цохиж, зоддог. Сургуулийн номын сан гэж байдаг ч тэр нь ажилладаггүй. Сургуулийн үнэмлэх гэж ч байдаггүй. Багш нарыг дуртай үедээ хөөж халдаг учраас бид мэргэжлийн хичээлдээ сурч чадахгүй хохирдог. Бид төлбөрөө төлж сурч буй хэр нь Ж.Солонго захирлын ажилтан шиг, барлаг шиг л байдалтай байна. Энэ хүнд хариуцлага тооцож өгнө үү" гэжээ.

КУДС-ийн оюутнуудыг гаргасан өргөдөл




Өнөөдөр луу өдөр

1 цагийн өмнө