Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал, "Нөхрийг маань хорьсон прокурорын шийдвэрт маш их гомдолтой байна" хэмээн ярилцлага өгчээ

Д.Мөнх-Эрдэнийн эхнэр Д.Баянжаргал, "Нөхрийг маань хорьсон прокурорын шийдвэрт маш их гомдолтой байна" хэмээн ярилцлага өгчээ

Лайвчин Д.Мөнх-Эрдэнийг өчигдөр /2023.03.20/ прокурорын саналын дагуу үргэлжлүүлэн цагдан хорьсон. Тэрээр тав хоногийн өмнө суллагдаад байсан ч, ийнхүү үргэлжлүүлэн хорьсон юм.

Тэгвэл түүний эхнэр Д.Баянжаргал “Өдрийн сонин”-ны өнөөдөр /2023.03.21/ “Нөхрийг маань суллачхаад буцаагаад хорьсон прокурорын шийдвэрт маш их гомдолтой байна” хэмээн ярилцлага өгчээ.

Тэрбээр, “Нөхөр маань бараг 70 гаруй хоног хоригдчихлоо. Сая гарахдаа бие нь тааруухан байсан. Овоо нэг босгож явах гэж байтал дахиад л хорьчихлоо. Монголын прокурорын байгууллага, шүүх байгууллага яаж ажиллаад байна вэ. Ямар ч хорих үндэслэл байхгүй. Хүнийг хорьж л байвал ямар ч хамаагүй арга хэрэглэнэ гэдэг прокурор байдаг юм байна” хэмээн өгүүлсэн байна.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө