Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил долоон жилийн дараа СУЛЛАГДАНА

Найман настай охиныг онц хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил долоон жилийн дараа СУЛЛАГДАНА

Сүүлийн жилүүдэд хүүхдийн хүчирхийлэл газар авч, сэтгэл сэрдхийлгэсэн аймшигт хэрэг гарах болсон.

Хамгийн сүүлд гэхэд гурван настай бяцхан хүүг ээжийнх нь хамтран амьдрагчид зодож, тэрбээр өнөөг хүртэл ухаагүй ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

Тиймээс Монгол Улсын Засгийн газраас хүүхдийн хүчирхийлэлд онцгой анхаарч ажиллахаа мэдэгдсэн.

Энэ хүрээнд Гэр бүлийн болон хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийн эсрэг хуулийг чангатгана гэдгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан онцолсон. Гурван настай хүүгийн хэрэгтэй зэрэгцэн Хөвсгөл аймагт найман настай охиныг хүчиндэж, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан, эдгээр гэмт хэргээ хялбарчлах зорилгоор хохирогчийг биеэ хамгаалж чадахгүйг мэдсээр байж хоолойг нь боож амьсгал бүтэлтэд оруулан санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн Н.Мөнх-Оргил өршөөлийн хуулиар 2022 онд суллагдсан гэх мэдээлэл гарсан. Харин энэ талаар албаны эх сурвалж, Н.Мөнх-Оргилд гурван шатны шүүхээр цаазаар авах ял оноосон. Тэрбээр одоо ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа” гэдгийг тодотгож байсан. Тэгвэл найман настай охиныг хэрцгийгээр хөнөөсөн Н.Мөнх-Оргил нь долоон жилийн дараа суллагдах аж.

Учир нь Монгол Улс цаазын ялыг халсантай холбоотойгоор гурван шатны шүүхээс цаазын ял сонссон түүний хорих ялыг 20 жилээр тогтоосон байна.

Тиймээс Н.Мөнх-Оргил нь долоон жилийн дараа суллагдахаар байгаа юм. Зарим эх сурвалж "Бага насны хүүхдийг хүчирхийлэх гэмт хэргийг удаа дараа үйлдсэн Н.Мөнх-Оргил гэгч нь хорих ангиас суллагдаад дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэх баталгаа байхгүй. Тэрбээр хийсэн хэргээ хүлээж, гэмшдэггүй" гэдгийг ч тодотгож байгаа юм. Ямартай ч гурван шатны шүүхээс цаазын ял сонссон Н.Мөнх-Оргил нь долоо жилийн дараа суллагдах нь.   




Өнөөдөр бич өдөр

1 цагийн өмнө