Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

Монгол хүн сансарт ниссэний 42 жилийн ой өнөөдөр тохиож байна

1981 оны гуравдугаар сарын 22-нд Монгол Улсын баатар Жүгдэрдэмидийн Гүррагчаа эх орноо төлөөлөн анх удаа сансарт ниссэн юм. 

Тэрбээр Байконурын сансрын буудлаас ЗХУ-ын сансрын нисгэгч Владимир Жанибековын хамт “Союз-39” хөлгөөр сансарт хөөрч “Салют-6” сансрын станцтай холбогджээ. Тэд сансарт долоо хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж, дэлхийг 124 удаа тойрсоны дараа эх дэлхийдээ газардсан юм.

Ж.Гүррагчаа 1947 оны арванхоёрдугаар сарын 5-нд Булган аймгийн Гурванбулаг суманд төрсөн. Түүнчлэн Монгол Улсаас сансарт ниссэн цорын ганц, дэлхийн 101 дэх, Азийн хоёр дахь сансрын нисгэгч бөгөөд нислэгийн инженер, хошууч генерал хүн билээ.




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө