Т.Аюурсайханы хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн захирамжийг УИХ-д танилцуулсан бөгөөд дараагийн шинэ сайдыг ирэх долоо хоногт танилцуулна гэв

Т.Аюурсайханы хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн захирамжийг УИХ-д танилцуулсан бөгөөд дараагийн шинэ сайдыг ирэх долоо хоногт танилцуулна гэв

Энэ сарын 15-ны өдөр хаврын чуулганыг нээсэн. Нээлтийн дараа хурлыг хаалттай хэлбэрт шилжүүлж Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үндэсний аюулгүй байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Т.Аюурсайханы Засгийн газрын гишүүнээсээ чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авсан захирамжаа танилцуулсан байна. 

Засгийн газрын гишүүний чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-д танилцуулснаас 14 хоногийн дараа дараагийн сайдыг УИХ-д танилцуулах хуулийн зохицуулалттай. Тиймээс шинэ сайдын асуудлыг ирэх долоо хоногт танилцуулах аж. 

Үндсэн хуулийн 39.4. Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө.




Өнөөдөр бар өдөр

11 цагийн өмнө