Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг гадаадаас ирсний дараа АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлэх аж

Ерөнхий прокурор Б.Жаргалсайханыг гадаадаас ирсний дараа АТГ-аас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналаа хүргүүлэх аж

АТГ-аас нүүрсний хэргээр яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ  нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг прокурорт хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн.

Харин прокурорын байгууллагас гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирээгүй байгаа гэдгийг тодотгосон байдаг. Тэгвэл нүүрсний хэрэгт яллагдагчаар татагдаад буй УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хэзээ Улсын Ерөнхий прокурорт хүргүүлэх талаар АТГ-ын эх сурвалжаас тодруулахад "Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан гадаадад албан ажлаар явж байгаа. Тиймээс түүнийг ирсний дараа АТГ-аас нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг хүргүүлнэ. Уг саналыг үндэслэлтэй гэж үзвэл прокуророос УИХ-д хүргүүлэх учиртай" гэлээ.