Ш.Сайхансамбуугийн "Ардын чуулган нам"-ын гишүүдийн тоо нь 801 хүрээгүй хэвээр байгаа учир бүртгэхээс дахин татгалзлаа

Ш.Сайхансамбуугийн "Ардын чуулган нам"-ын гишүүдийн тоо нь 801 хүрээгүй хэвээр байгаа учир бүртгэхээс дахин татгалзлаа

УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу "Ардын чуулган" гэх намыг үүсгэн байгуулж, улмаар намаа улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.

Гэвч тус намын гишүүний тоо 801-д хүрээгүй гэх шалтгаанаар өнгөрсөн оны аравдугаар сард Улсын дээд шүүх бүртгэхээс татгалзаж байсан. Тэгвэл тэрбээр дахин намаа бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд хандсан ч нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл зөрчилтэй хэвээр буюу гишүүний тоо 801-д хүрээгүй байх тул Ардын чуулган намыг улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдлийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар буцааж шийдвэрлэсэн байна. 

Мөн нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөлд хавсаргасан баримт зөрчилтэй хэвээр, түүнчлэн үүсгэн байгуулах хурлыг хийхдээ Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журмыг зөрчсөн байх тул Их монгол засахуй ухаан намыг бүртгүүлэх өргөдлийг буцаажээ.