Ажилтнаа хэл амаар доромжилсон албан тушаалтныг 100 мянган төгрөгөөр торгожээ

Ажилтнаа хэл амаар доромжилсон албан тушаалтныг 100 мянган төгрөгөөр торгожээ

Иргэн Туяаг өглөө ажилдаа ирэхэд нь байгууллагынх нь эрх бүхий албан тушаалтан Батаа цэвэрлэгээ муу хийсэн байна гэж маргаан үүсгэн камераар бичлэг хийжээ.

Энэ үед байгууллагын ажилтан Тогосоо албан байгууллага дээр чимээ шуугиан үүсгэхээ боль гэсэн шаардлага тавихад улмаар тэдэнтэй хэрүүл үүсгэн хэл амаар доромжилсон. Тогосоог өрөөндөө сууж байхад нь дайрч орж ирэн хаалганы бариулыг эвдсэнийг шүүх танхайрсан зөрчил гаргасанд тооцож 100 мянган төгрөгөөр торгож шийдвэрлэсэн байна. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо иргэн Батаа "Би ямар ч танхайрсан үйлдэл хийгээгүй, байгууллага дээрээ дэг журам тогтоохоор ажилтнуудад шаардлага тавьсан, хаалга үүдний бариул эвдээгүй, эд эвсэн нэгдэж худал мэдүүлэг өгч, түүнд үндэслэн шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой" гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс Батаагийн гаргасан зөрчил нотлогдсон, хэрэг бүртгэх шатанд өгсөн гэрчүүдийн мэдүүлгийг хууль сануулж авсан тул хуурамч гэж үзэх үндэслэлгүй гэж  дүгнээд гомдлыг үндэслэлгүй гэж үзэн анхан шатны шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Санамж: Энэ тойм нь бүрэн гүйцэд шүүхийн шийдвэр биш бөгөөд түүнийг орлохгүй, зөвхөн шүүхийн шийдвэрийг олон нийтэд ойлгомжтой байдлаар мэдээлэн хүргэх зорилготой болно.

Тойм бичсэн Сэлэнгэ аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Эрдэнэхишиг




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө