Нүүрс олборлолтын талбайд өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид хавчуулагдсаны улмаас нэг хүн амиа алджээ

Нүүрс олборлолтын талбайд өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид хавчуулагдсаны улмаас нэг хүн амиа алджээ

Улаанбаатар хот, Багануур дүүрэг 3 дугаар хороо Б ХХК-ийн нүүрс олборлолтын талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож төмөр эд ангид 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг гуравдугаар сарын 21-ний өдрийн 05:49 цагт хүлээн авсан байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчид очиход Б ХХК-ийн уулын 2 дугаар хэсгийн талбайд КАТ-777 загварын өөрөө буулгагч онхолдож тус компанийн жолооч Э /36 настай, эрэгтэй/ өөрөө буулгагчийн төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул 06:25 цагт цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн талаар ОБЕГ-аас мэдээллээ.