УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа гэв

УИХ-ын дарга асан З.Энхболдыг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа гэв

АТГ-аас УИХ-ын дарга асан З.Энхболдыг "Нүүрсний хэрэг"-т холбогдуулан яллагдагчаар татаж буй талаар бид өмнө нь мэдээлсэн. 

Тэгвэл АТГ-аас түүнийг яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлсэн ч шийдвэрлэхгүй байгаа аж. Түүнийг УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалантай холбоотой үйлдэлд шалгаж буй юм. Тодруулбал, түүний хамаарал бүхий “Страто” ХХК нүүрс тээвэр хийхдээ Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, хамаарал бүхий компанидаа давуу байдал олгуулсан учраас шалгагдаж байгаа аж.