ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүүгийн минь эмчилгээний зардалд туслаач гэж Монголчуудаасаа хүсэж байна

ГУРВАН НАСТАЙ ХҮҮГИЙН ААВ: Хүүгийн минь эмчилгээний зардалд туслаач гэж Монголчуудаасаа хүсэж байна

Гурван настай хүү ээжийнхээ хамтран амьдрагчид хүчирхийлүүлсэн байдалтай хүнд гэмтэл авч, ГССҮТ-д ухаангүй хүргэгдсэн хэрэг энэ сарын 8-ны өдөр гарсан талаар бид өмнө нь мэдээлж байсан. Хүүгийн төрсөн аав М.Цогтбаатар хүүгийн биеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.

Хүүгийн аав М.Цогтбаатар “Хүүгийн биеийн байдал сайн аппаратаас гарсан. Эмнэлэг, эмч нартай ярилцаад Монголд эмчилж болох хэдий ч хүүгийн мэдрэлийн байдал 70-80 хувьтай байгаа. Иймд гадаадад эмчлүүлбэл эм тариа олдох нь элбэг тул судалж үзээд үнэ боломжийн, өртөг багтай, эм тариа олдох нь элбэг Турк улс юм байна гэж үзсэн. Эмчилгээний зардал нь дангаараа урьдчилсан байдлаар 140-150 сая төгрөг болох юм. Иймд хүүгийн эмчилгээний зардалд зориулж хандив цуглуулж байгаа. Хэд хэдэн эмнэлэг рүү хүсэлт илгээсэн. Удаан хугацааны эмчилгээ хийлгэх шаардлагатай гэсэн хариу ирсэн. Эмчилгээнд явах үед ГССҮТ-ийн хоёр эмч хүргэж өгнө" гэлээ.