"Монголын эрчим хүчийг ОХУ-аас хараат бус болгох" ёстой Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зохицуулагч Ч.Гантулга Оросын дайныг дэмжсэн үү

"Монголын эрчим хүчийг ОХУ-аас хараат бус болгох" ёстой Эрдэнэбүрэнгийн УЦС-ын зохицуулагч Ч.Гантулга Оросын дайныг дэмжсэн үү

Манай улс эрчим хүч, шатахуун болоод төмөр замын хувьд ОХУ-аас хамааралтай. Харин Орос, Украины хурцадмал байдал нь ОХУ-аас хараат бус болох зайлшгүй шаардлагатай гэдгийг илтгэж буй. 

Үүний тулд манай улс Эрдэнэбүрэн, Эгийн гол зэрэг усан цахилгаан станцын төслүүдээ яаралтай урагшлуулах шаардлага үүссэн. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц ашиглалтад орсноор баруун аймгууд эрчим хүчний хувьд ОХУ-аас хараат бус болох юм.  Харин Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн нэгжийн зохицуулагчаар Ч.Гантулга ажиллаж буй. Гэтэл тэрээр “ОХУ-ын өдөөсөн дайныг дэмжсэн байр суурь”-ийг олон нийтийн сүлжээнд нийтлэх болжээ. Тодруулбал, тэрээр саяхан өөрийн Facebook хуудастаа, “ОХУ-ын ард армид хувийн зүгээс 10.000 хонь өглөө” гэжээ. Түүний энэхүү мэдээллийг зарим иргэд “Дайныг дэмжсэн” хэмээн шүүмжилжээ.