ГХЯ: Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд

ГХЯ: Шенгений бүсийн зарим улсын урт хугацааны виз мэдүүлэх иргэдийн анхааралд

Коронавируст халдвар /Ковид-19/ цар тахлын дараах нөхцөл байдал сайжирч Бүгд Найрамдах Хятад Ард Улс руу зорчих гадаадын иргэдийн хөдөлгөөн сэргээд буй.

Үүнтэй холбогдуулан Монгол Улсыг хавсран суугаа Бээжин хотод байрладаг бусад улсын Элчин сайдын яамдад виз мэдүүлэх боломжтой болсон байна. Ялангуяа Монгол Улсад Элчин сайдын яам нь байрладаггүй Шенгений бүсийн улсын /тухайбал Польш, Словак/ урт хугацааны виз /тухайлбал суралцах, хөдөлмөр эрхлэх/ мэдүүлэх хүсэлтэй иргэд гуравдагч улсад /тухайлбал Турк/ суугаа Шенгений бүсийн улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэх боломжгүй болохыг ГХЯ-ны Консулын газраас анхаарууллаа.