БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн: Өндөр албан тушаал хашдаг эсвэл танил талынхаа хүүхдийг сургалтын зээлээс чөлөөлсөн юм биш

БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн: Өндөр албан тушаал хашдаг эсвэл танил талынхаа хүүхдийг сургалтын зээлээс чөлөөлсөн юм биш

Өчигдрөөс /2023.03.22/ эхэлж Боловсролын зээлийн сангаас зээл авсан бүх хүний мэдээллийг тус сангийн цахим хуудсаар дамжуулан ил болгож байна. Ингэснээр 1997 оноос хойш тус сангаас зээл авсан 52698, буцалтгүй тусламж, тэтгэлэг авсан 154662 хүний мэдээлэл ил болсон.

Энэ талаар БШУЯ-ны ТНБД Л.Цэдэвсүрэн Улсын Их Хурлын Чуулганы үеэр тайлбар хийлээ. Тэрбээр "Боловсролын зээлийн сангаас дотоодод, гадаадад суралцаж байгаа оюутнуудын сургалтын төлбөр, тэтгэлэг болон амьжиргааны зардлыг шийддэг. Сүүлийн үед олны анхаарлыг татаж буй мэдээллүүдийг Нийтийн ил тод байдлын багц хуулийн хүрээнд Хууль зүй, дотоод хэргийн яам, Монгол банктай хамтран судалж ил болголоо. Зээл чөлөөлөлт бол өндөр албан тушаал хашиж буй хүмүүсийн хүүхдүүд, танил талынхаа хүүхдүүдийг зээлээс чөлөөлж байгаа зүйл биш. Энэ бол Засгийн газраас баталсан журмын хүрээнд зээл авсан хүн Монгол Улсдаа нийгмийн даатгалаа таван жил төлөөд, үр бүтээлтэй ажиллаж байгаа тохиолдолд зээлээс чөлөөлдөг. Тус журмаар зээлийн чөлөөлөлт хийсэн. Зээл олголт нь 2022 онд Засгийн газрын тогтоолоор дотоодод болон гадаадад суралцагчдад олгох зээл, Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын тэтгэлгийг хэрхэн, ямар шаардлага хангасан суралцагчдад өгөх талаарх журам шинэчлэгдсэн байгаа" гэлээ.