“Эрдэнэс тавантолгой” ХК биржээр анх удаа эрчим хүчний нүүрсийг 73.3 ам.долларт арилжлаа

“Эрдэнэс тавантолгой” ХК биржээр анх удаа эрчим хүчний нүүрсийг 73.3 ам.долларт арилжлаа

“Эрдэнэс тавантолгой” ХК нүүрсний ээлжит цахим худалдаагаар өнөөдөр /2023.03.24/ 15 багц 96 мянган тонн эрчим хүчний нүүрсийг анх удаа биржээр арилжсан байна. Цахим арилжаанд нийт 4 аж ахуйн нэгж оролцож нэг тонн эрчим хүчний нүүрсийг 68.30 ам.доллароос дуудаж 73.30 ам.доллароор арилжжээ. "Эрдэнэс тавантолгой" ХК 2020 онд эрчим хүчний нүүрсийг уурхайн ам нөхцөлөөр тонн тутмыг 9.5 ам.доллароор борлуулж байсан бол өнөөдөр хил нөхцөлөөр 73.30 ам.доллароор борлуулсан байна. 

Эх сурвалж: ЭТТ

 




Өнөөдөр бар өдөр

9 цагийн өмнө